Бид Монголдоо дэлхийн хамгийн шилдэг кофег хамгийн боломжит үнээр худалдаалах бизнес моделийг хөгжүүлж байна. Манай бизнес модел нь амжилтын 3 тулгуур хүчин зүйл дээр тогтож байгаа юм.

ХАМГИЙН САЙН КОФЕ
Бид кофегоо Кофены эх орон болон Этиоп Улсаас Монгол Улсад анх удаа шууд импортлож байгаагаараа онцлогтой бөгөөд ингэснээр бид кофены зах зээл дээр амтны илт давуу байдлыг бий болгохоор зорьж байна.
ХАМГИЙН СУПЕР АВТОМАТ МАШИН
Бид аягаар уух кофег кофе шоп хэлбэрийн гарааны хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал хэт өндөр хувилбараас татгалзаж автомат машин ашигласнаар бүтээгдэхүүний борлуулалтын үнийг өрсөлдөх чадвартай болгоод зогсохгүй ашгийн хэмжээг өсгөж чадаж байгаа юм. 
ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ
Бид кофены аягыг трэнд болгох зорилгоор маш сайн дизайн болон маркетингийн баг ажилласан бөгөөд инфлюнсерүүд, олны танил залуусын дунд өөрсдийн аягыг трэнд болгохоор маркетингийн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. 

Франчайз хамтрагч болох

ХҮССЭН КОФЕГОО ХАЛУУНААР НЬ
Бид танд хамгийн энгийн мөртлөө сайхан боломжийг санал болгож байна. Та ердөө Кофены автомат машин худалдаж авна, өөрийн хүссэн байршилд байршуулна. Бид таны өмнөөс:
Автомат машиныг захиалах
Тээвэрлэх
Гааль мэдүүлэх
Дотоодод тээвэрлэх
Програмын тохиргоо хийх
Төлбөрийн тохиргоо хийх
Хүссэн газар байршуулах
Түүхий эдийг цэнэглэх
Машиныг цэвэрлэх