Кофены эх орон болох Этиоп Улсаас Монгол Улс руу анх удаа шууд импортолж буй нь Gedeo’s Yirgacheffe кофены гол онцлог юм.

ДЭЛХИЙ ДАЯАР

КОФЕНЫ БИЗНЕС НЬ

Тариаланч

ЭКСПОРТЛОГЧ

ТРЭЙДЕР

ИМПОРТЛОГЧ

ХУДАЛДААЧИД

гэсэн ерөнхий схемээр явагддаг ба энэ системийн давуу тал нь маш их тоо хэмжээгээр явагддаг тул үнэ өртөг хямд боловч сул тал нь кофе олон гар дамжиж удаан явдаг учраас хэрэглэгч шинэ ургацын кофе хэрэглэх боломжгүй болж байдаг.

Вишн Групп ХХК нь хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн шинэ ургацын Этиоп Yirgacheffe кофег шууд Этиоп Улсаас тэнд нь хууруулаад шив шинээр нь онгоцоор тээвэрлэн хүргэж байна. Ингэснээр хэрэглэгчид маань Монголдоо дэлхийн кофены эх орон болох Этиоп Улсын алдарт Yirgacheffe кофег цоо шинэхнээр нь хэрэглэж дээд зэргийн тансаг амтыг мэдрэх боломж бүрдэж байгаа юм.

Yirgacheffe кофены талаар та бүхэн Google р “world's best coffee bean” гэх мэтээр өөрөө хайлт хийгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой. Мөн дараах холбоосуудаар кофены төрлүүдийн талаар мэдээлэл аваарай. Та дараах мэдээллүүдийг уншиж танилцсанаар кофе хэмээх бүтээгдэхүүн нь олон төрөлтэй байгаа боловч ерөнхийдээ халуун чийглэг зэрэг нутагт ургадаг бөгөөд Итали кофе гэх мэт нь дэлхийд огт байдаггүйг олж мэдэх болно.