ҮҮСЭЛ

Дэлхийн хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг болсон КОФЕ хэмээх ундааны үүссэн эх орон нь Этиоп Улс юм. Манай эриний 850 оны үед Этиопийн нэгэн ямаачин Калди хэмээх эр ямаанууд нь нэгэн төрлийн үрийг идээд маш их хөдөлгөөнтэй, идэвхитэй болж байгааг анзаарч өөрөө түүнээс идэж үзсэн байна. Тухайн үед тэр нутаг дахь шашны урсгалууд нь маш олон шөнө үргэлжилдэг ёслолууд хийдэг байсан болохоор Калди-н олсон жимсийг хэрэглэж шашны ёслолоо нойр хүрэх, ядрах зовлонгүй хийдэг болсноор уг жимс түгжээ. Энэ бол КОФЕ юм. 

ЧАНАР

Дэлхийд амт чанараараа ялгаатай олон төрлийн кофе байдгаас хамгийн тансаг зөөлөн амттай кофены төрөл нь Yigracheffe юм. Yirgacheffe төрлийн кофе нь бусад кофеноос илүү зөөлөн мөртлөө тансаг амттай байдаг бөгөөд зөвхөн Этиоп улсын Гедео хэмээх мужид ургадаг билээ.

Бүтээгдэхүүн сонгох

Flavoured Instant Coffee